Чингис хаан хотын цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил дууслаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чингис хаан хотын цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил дууслаа

1 хүн болон зогсож байгаа гэх мэтийн зураг байж болно

/2021.09.13/ Хэнтий аймгийн Чингис хаан хотын цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил дуусаж, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ.

Цэвэрлэх байгууламж барих ажлыг Азийн Хөгжлийн Банкны зээлийн санхүүжилтээр хийж байгаа юм.

Цэвэрлэх байгууламжийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Деклан Маагий бусад албаны хүмүүс оролцлоо.

БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, “Аймгуудын төвийн хуучин, механик цэвэрлэх байгууламж нь бохир усыг цөөрөмд хаяж агаар, хөрсөнд шингээж байсан.

Харин шинээр баригдсан цэвэрлэх байгууламжаас гарах бохир ус нь Монгол Улсын хүрээлэн байгаа орчин, усны чанар, хаягдал усны стандартыг хангаж, цэвэрлэсэн усыг ашиглан цэвэрлэгээ, ногоон байгууламжид ашиглах, лагийг боловсруулж, бордоо болгон ашиглах бүрэн боломжтой болж байна" гэв.

Анх удаа монгол орны цаг уурын нөхцөлд тохирохуйц цэвэрлэх байгууламжийн шийдэл гарган, нэг маягийн зураг төсөл болгон батлуулж, хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм. Эдгээр цэвэрлэх байгууламжыг барьж, амжилттай ашиглалтанд оруулснаар бусад аймгуудын төвд цаашид цэвэрлэх байгууламж барих жишиг болох аж.

Өнөөдрийн байдлаар Өвөрхангай, Архангай, Булган, Хөвсгөл, Өмнөговь аймгуудын төвийн цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил бүрэн дуусч, туршилт, зүгшрүүлэлтийн ажил хийгдэж байна.

Түүнчлэн Дундговь, Дорноговь, Сүхбаатар аймгуудын төвийн цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлуудыг энэ онд дуусгахаар ажиллаж байгаа аж.

Гүйцэтгэгч компани цэвэрлэх байгууламжийн тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг нэг жилийн хугацаанд хийх юм байна.

Эх сурвалж: Барилга, хот байгуулалтын яам

Нийслэлд ирсэн шинэхэн оюутан та бужигнасан амьдралд бэлэн үү
Нийслэлд ирсэн шинэхэн оюутан та бужигнасан амьдралд бэлэн үү
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.