/2022.11.28/ ОХУ-ын Ангарск хотын газрын тос боловсруулах үйлдвэрт томоохон хэмжээний гал гарсан талаар бид мэдээлж байсан билээ. Тус үйлдвэрээс Монгол Улс шатахууныхаа тодорхой хувийг нийлүүлдэг. Тиймээс үүнтэй холбоотойгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар тайлбар өглөө.
Тэрээр:
Дизель түлшний хэрэглээ өмнө байгаагүйгээрээ нэмэгдсэн. Тиймээс Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэр маш их ачаалалтай байгаа.
Өчигдөр буюу амралтын өдөр ОХУ-ын улсын Ангарск хотын газрын тос боловсруулах үйлдвэрт гал гарсан гэдэг мэдээлэл гарсан. Бид энэ талаар өчигдөр яаман дээрээ хэлэлцсэн. Бидэнд ирсэн мэдээллээр яг үйлдвэр дээрээ гал гараагүй. Үйлдвэрийн хашаанд байсан жижиг цехед гал гарсан гэдэг мэдээллийг өгсөн. Гал маш богино хугацаанд гарч богино хугацаанд унтарсан. Өөрөөр хэлбэл галыг хурдан хугацаанд унтрааж чадсан гэсэн үг юм.
Түүнчлэн Монгол Улс руу нийлүүлдэг шатахуун буюу Аи-92, Аи-80, мөн дизель түлшинд доголдол үүсэхгүй гэж хэлсэн гэлээ.