ОХУ-ын Ангарск хотын нефтийн үйлдвэрт ТОМООХОН ГАЛ ГАРЧЭЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОХУ-ын Ангарск хотын нефтийн үйлдвэрт ТОМООХОН ГАЛ ГАРЧЭЭ

/2022.11.27/ ОХУ-ын Ангарск хотын газрын тос боловсруулах үйлдвэрт томоохон хэмжээний гал гарчээ.

Тодруулбал, газрын тос боловсруулах үйлдвэрт гарсан галын дүрс бичлэг цахим сүлжээнд тавигдаж, олон нийтийн сүлжээгээр тараад байна. Энэ тухай дүрс бичлэгийг Зүүн Европын хамгийн том хэвлэл мэдээллийн агентлаг болох Nexta "Оросын Ангарск дахь газрын тос боловсруулах үйлдвэр галд автлаа" гэсэн утгатайгаар Твиттерт байршуулжээ.

Мөн бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр галын хэмжээ 250 метр квадрат талбайг хамарсан гэж мэдээлж байгаа юм. Харин ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй байна.

Түүнчлэн Эрхүү мужийн захирагч Игорь Кобзев галыг унтраасан гэж мэдэгджээ. Одоогоор ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: euroweeklynews.com

Монгол Улс агаарын бохирдолтой тэмцэж буй нь САЛАН БААВГАЙ МЭТ
Монгол Улс агаарын бохирдолтой тэмцэж буй нь САЛАН БААВГАЙ МЭТ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.