/2022.9.21/ Иран эмэгтэйг үс, гар хөлөө ил гаргаж явсных нь төлөө /Хижабын хууль зөрчсөн/ Тегераны цагдаа нар баривчилж, энэ үеэрээ түүнийг зодож амь насыг нь хөнөөсөн билээ.
Бүсгүй гурав хоногийн турш комад байж байгаад, өнгөрөгч баасан гарагт амиа алдсан. Гэвч цагдаа нар зодуурын улмаас эмэгтэй амиа алдсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй "Тэр эмэгтэй эрүүл мэндийн асуудалтай байсан, түүнээсээ болж зүрх нь хаагдаж нас барсан" гэж байгаа юм.
Энэ явдлыг Ираны эмэгтэйчүүд эрс эсэргүүцэж, өнөөдөр тав дах хоногтоо эсэргүүцлийн жагсаалыг хийж байна. Эсэргүүцлийн жагсаал хэд хэдэн хотод болж байгаа юм.
Жагсаалын үеэр Иран эмэгтэйчүүд хижаб буюу толгойн алчуураа шатааж, үсээ тайрч эсэргүүцлээ илэрхийлж байна.
In the city of Gorgan, Golestan province, women of different ages set fire to their headscarves tonight on the fifth day of nationwide protests over the death of #MahsaAmini, 22, after her arrest by morality police for "improper" hijab.pic.twitter.com/GGaTltZ6go
— Shayan Sardarizadeh (@Shayan86) September 21, 2022
In Kerman's Azadi Square tonight, a woman sits on top of a utility box, takes off her headscarf and cuts her hair as people chant "death to the dictator" on the fifth night of protests in Iran over the death of #MahsaAmini in custody of morality police.pic.twitter.com/3zZuZkkom1
— Shayan Sardarizadeh (@Shayan86) September 20, 2022
Эх сурвалж: BBC