ЦЕГ: Мансууруулах үйлчилгээтэй 8.2 кг ургамлыг хураан авч, шалгаж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: Мансууруулах үйлчилгээтэй 8.2 кг ургамлыг хураан авч, шалгаж байна

/2022.09.21/ Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн долоо хоногт 12 холбогдогчтой 10 гэмт хэргийг илрүүлжээ.

Хэрэгт холбогдогч этгээдүүд нь байгалийн гаралтай болон нийлэгжүүлсэн синтетик бодисыг хууль бусаар олж авч, хадгалж байсныг илрүүлэн хууль бус үйлдлийг нь таслан зогсоосон байна. Улмаар 8.2 кг мансууруулах үйлчилгээтэй ургамлыг эд мөрийн баримтаар хураан авчээ.

Энэ төрлийн гэмт хэрэгт дараах байдлаар хуулийн хариуцлага хүлээнэ.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 20.7.1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Мөн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол 2-оос 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Нүүрсний “БОДИТ БУС“ татвар компаниудыг сөхрүүлэх нь
Нүүрсний “БОДИТ БУС“ татвар компаниудыг сөхрүүлэх нь
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.