Үлгэрт гардаг дээрэлхүү дүрүүд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үлгэрт гардаг дээрэлхүү дүрүүд

/2022.8.25/ Хүүхдүүдийн дунд нэлээд ажиглагдах болсон дээрэлхэлтийн асуудлыг хөндсөн нэгэн сонирхолтой номыг Бүх нийтийн боловсролын төлөө! эвслээс гаргаж, Nepko хэвлэжээ.

Үлгэрийн баатруудын үйл явдал, дүрүүдийн гаргадаг зан авир дээр үндэслэн дээрэлхэлтийг энгийнээр тайлбарласан ном ажээ. Өөрийгөө болон найзуудаа дээрэлхэлтээс хэрхэн хамгаалах, дээрэлхүү зан үйлтэй болохоос урьдчилан сэргийлэхэд тусална.

Жишээ нь: Үнсгэлжингийн хоёр эгч Үнсгэлжинг дээрэлхдэг нь аль хэлбэрийн дээрэлхэлтэд хамаардгийг тайлбарлан тодорхой зөвлөмжийг багтаасан байна.

Дээрэлхүү зан үйл бол хүний төрөлх зан авир биш бөгөөд хүмүүс үүнийг нийгмээсээ сурдаг. Хүчирхийлэлгүй нийгмийг бүтээхэд хүн бүр энэхүү номоос өөрт хэрэгтэй олон зүйлийг мэдэж авах болно.

Номын үнэ 39 мянган төгрөг. Энэ номд хүүхэд багачуудын хамгийн сайн мэддэг Үнсгэлжин, Гурван тоорой, Улаан малгайт, Рапунзел зэрэг 17 үлгэрийн агуулга, дүрүүд дээрх зан чанараар "дээрэлхэлт" -ийг таних ямар үйлдлүүд байгааг болон дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон найзаа хамгаалах зөвлөгөөнүүдийг багтаажээ.

ХЭҮК-ын ажлын хэсэг хилийн цэргийн ангиудад шалгалт хийж байна
ХЭҮК-ын ажлын хэсэг хилийн цэргийн ангиудад шалгалт хийж байна
 
Орон нутагт санхүүгийн боловсролын сургагч багш нарыг бэлтгэв
Орон нутагт санхүүгийн боловсролын сургагч багш нарыг бэлтгэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.