ХЭҮК-ын ажлын хэсэг хилийн цэргийн ангиудад шалгалт хийж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХЭҮК-ын ажлын хэсэг хилийн цэргийн ангиудад шалгалт хийж байна

/2022.08.25/: Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунангаар ахлуулсан Ажлын хэсэг 2022 оны наймдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд ХХЕГ-ын харьяа Хилийн цэргийн ангиудад ажиллалаа.

Шалгалтын хүрээнд 0286 дугаар ангийн төв болон тус ангийн 4 дүгээр заставт ажиллаж алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд болон дүрмийн бус харилцаанаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хяналт шалгалт хийлээ.

298266903_601092381720201_2167501893485362687_n.jpg

Энэхүү хяналт шалгалтын хүрээнд тус ангид мөрдөгдөж буй дүрэм, журам хүний эрхийн зарчимд нийцэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийж, алба хаагчдын санал хүсэлтийг сонсож, хөдөлмөрлөх орчин нөхцөлтэй танилцлаа.

Мөн тус сумын ЕБС-ын дотуур байрны үйл ажиллагаанд хүүхдийн эрхийг хэрхэн хангаж байгаад хяналт шалгалтыг зохион байгуулсан байна.

299698999_2516453448513781_3888818752544386050_n.jpg

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн наймдугаар сарын 23-ны өдөр Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Хуягбаатар болон албаны бусад хүмүүстэй уулзаж тус аймгийн хүний эрхийн нөхцөл байдлыг сонсож, Комиссоос баримталж буй бодлого, шийдвэр, шинээр байгуулагдсан механизмуудын талаар танилцуулав.

Үргэлжлүүлэн тус аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг хийлээ.

299422359_5749157185114880_2722541322737244708_n.jpg

Ажлын хэсэг тус аймагт байрлах Хилийн цэргийн 0257 дугаар анги болон Политехник коллежийн дотуур байрны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, тус аймгийн Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Ханх сум болон Хатгал тосгонд удирдамжтай хяналт шалгалтын ажлыг хийнэ.

300175606_387689050104254_7149681908635198423_n.jpg

Хяналт шалгалтын бүрэлдэхүүнд Комиссын дарга Ж.Хунан, Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар, Судалгаа, дүн, шинжилгээ, хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Ёндонжамц, мэргэжилтэн О.Энхболд нар ажиллаж байна.

Эх сурвалж: ХЭҮК

ГХЯ: БНХАУ-ын их, дээд сургууль суралцагч оюутнуудын АНХААРАЛД
ГХЯ: БНХАУ-ын их, дээд сургууль суралцагч оюутнуудын АНХААРАЛД
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.