20 минутын дотор төрийн үйлчилгээ авах шинэ стандарт тогтооно
 

20 минутын дотор төрийн үйлчилгээ авах шинэ стандарт тогтооно

/2024.06.26/

Ковидын дараах эдийн засгийг сэргээж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж, авлига хулгайтай зоригтой тэмцэж буй Ерөнхий сайдаа багаар нь дэмжихээ Баянголчууд хэллээ. Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянгол дүүргийн иргэд сонгогчидтой уулзах үеэрээ “Эдийн засаг унаасай тэгвэл манай намд хэрэгтэй, эрдэнэт хүний амь эрсдэхийг үүлэн чөлөөний нар гэж эндүүрч буй нөхдөд ард түмэн нэгдмэл бас хүчтэй гэдгээ харуулах хэрэгтэй. Энэ сонгууль ард түмэн ялах уу, авлигачид ялах уу гэдэг сонголт байх болно. Та бүхэн Монгол Ардын намыг багаар нь дэмжээрэй” гэлээ.

УИХ-ын сонгуулийн 9 дүгээр тойрог, Баянгол дүүрэгт Монгол Ардын намаас Ж.Ганбаатар, Х.Ганхуяг, Ө.Сумъяабаатар нар нэр дэвшин өрсөлдөж байна. Тэднийг Ерөнхий сайдын эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэхэд хүч нэмж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж ажиллахыг иргэд захиж байв.

Бүсчилсэн хөгжил, хотын шинэ төлөвлөлтийн дагуу Сонгинохайрхан дүүргийн Таван шарын төмөр замын гармаас Баянгол дүүргийн Нарны зам болон Их хүрээний гудамжны уулзвар хүртэл төмөр зам дагуу 4 байршилд нүхэн гарц барих ажил үргэлжилж байна. Мөн Гандангийн дэнж орчмыг шинээр соёлын аялал жуулчлалын бүс болгох зураг төсвийг боловсруулж, барилгын ажлыг эхлүүлэхээр болоод буй юм.

Засгийн газар сүүлийн гурван жилд нийслэлд өмнөх 20 жилийнхтэй дүйх хэмжээний хөрөнгө оруулалт хийжээ. Харин 2024-2028 онд сүүлийн 30 жилд оруулсан хөрөнгө оруулалтыг гурав дахин өсгөхөөр төлөвлөж байна.

Нийслэл Улаанбаатар хотыг бүсчлэн хөгжүүлэх, эмнэлэг, сургууль цэцэрлэг, эрүүл аюулгүй ногоон байгууламж, соёл, спортын үйлчилгээг 20 минут дотор авах шинэ стандарт тогтоохоо Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянголчуудад хэллээ. Мөн 76 гишүүнтэй парламент түүх болон үлдэж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоонд шилжсэнээр Монгол Улс анх удаа 126 гишүүнтэй парламенттай болж, нийгмийн төлөөлөл нэмэгдэх боломж бүрдсэн. Энэ ч агуулгаар Монгол Ардын нам ээлжит УИХ-ын сонгуульд улстөрчдийг тойрогт өрсөлдүүлж, мэргэжлийн экспертүүдийг жагсаалтад багтаасан нь шинэ хүмүүст боломж олгосон явдал гэдгийг тэмдэглэв.

Сонгууль2024: Мөрийн хөтөлбөр “ХОТ“
Сонгууль2024: Мөрийн хөтөлбөр “ХОТ“
 
СЕХ: Дараах 126 хүнийг Улсын Их Хурлын гишүүнээр тооцсугай
СЕХ: Дараах 126 хүнийг Улсын Их Хурлын гишүүнээр тооцсугай
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.