Сүхбаатар аймагт гарсан гурван хээрийн түймэрт 331 га талбай өртсөн байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сүхбаатар аймагт гарсан гурван хээрийн түймэрт 331 га талбай өртсөн байна

/2024.04.11/: Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Эрдэнэцагаан, Сүхбаатар суманд өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 10-нд хээрийн түймэр гарч, урьдчилсан байдлаар 331 га талбай өртсөн байна.

Тодруулбал, тус аймгийн Түмэнцогт сумын Баянцагаан багийн "Холбоо" гэдэг газар 11:06 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар Онцгой байдлын газрын Түмэнцогт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, 12:40цагт бүрэн унтраасан.

Мөн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн "Төмөрт" гэдэг газар 11:30 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид ажиллаж, 13:30 цагт, Сүхбаатар сумын Хулгар багийн “Дармийн шанд” гэдэг газар 13:06 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, 14:20 цагт тус тус бүрэн унтраалаа.

Эх сурвалж: ОБЕГ

​ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 7 өрхийн 15 иргэн угаартаж, хоёр иргэн нас баржээ
​ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 7 өрхийн 15 иргэн угаартаж, хоёр иргэн нас баржээ
 
Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 23 мега төслийг эрэмбэллээ
Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 23 мега төслийг эрэмбэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.