​ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 7 өрхийн 15 иргэн угаартаж, хоёр иргэн нас баржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

​ СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 7 өрхийн 15 иргэн угаартаж, хоёр иргэн нас баржээ

/2024.04.11/: Онцгой байдлын газарт дөрөвдүгээр сарын 9-ний шөнө Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт угаартсан дуудлага нийт 7 бүртгэгджээ.

Дуудлагын дагуу нийт 15 иргэнд тусламж үзүүлсэн бөгөөд угаартсаны улмаас 2 иргэн амиа алдсан байна.

Хавар, намрын улирал буюу дулаарч буй энэ үед угаартах тохиолдол эрс нэмэгддэг тул иргэд дулаан байгаа ч хяналтаа сулруулахгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Өсвөр насны охидууд нэгнээ зодсон хэргийг шалгаж байна
Өсвөр насны охидууд нэгнээ зодсон хэргийг шалгаж байна
 
Эрт илрүүлэгт 198,302 хүүхэд хамрагджээ
Эрт илрүүлэгт 198,302 хүүхэд хамрагджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.