Говь-Алтай аймгийн Дарви сумын нутагт хөв цөөрөм байгууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Говь-Алтай аймгийн Дарви сумын нутагт хөв цөөрөм байгууллаа

/2023.10.05/: Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа 2023 онд Жаргалан, Баян-Уул, Дарви, Шарга сумдад хөв цөөрөм хийх боломжтой газруудыг тогтоосон.

Тус газруудын нэг болох Дарви сумын Ихэс багийн Баяннурууны Мараатын эх гэдэг газарт шинээр хөв цөөрөм байгуулан ажиллалаа.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр “Алтайн хишигт” ХХК ажлыг хийж гүйцэтгэлээ.

May be an image of 4 people

Тус хөвийн далангийн урт 36м, өндөр 2,5м, хярын өргөн 3,5м, илүүдэл ус гаргах сувгийн урт 17м, өргөн 2м, гүн 0,7м бөгөөд мал сүрэг, зэрлэг амьтдыг ундаалах, бэлчээрийн давхардал, байгаль орчны доройтлыг бууруулахад ач холбогдолтой юм.

May be an image of Saqsaywaman

Эх сурвалж: БОАЖЯ

Starlink компани сансарт лазерын туяагаар мэдээлэл дамжуулдаг хиймэл дагуулууд хөөргөлөө
Starlink компани сансарт лазерын туяагаар мэдээлэл дамжуулдаг хиймэл дагуулууд хөөргөлөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.