Starlink компани сансарт лазерын туяагаар мэдээлэл дамжуулдаг хиймэл дагуулууд хөөргөлөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Starlink компани сансарт лазерын туяагаар мэдээлэл дамжуулдаг хиймэл дагуулууд хөөргөлөө

NASA uses laser system to perform fastest data transfer ever in space | The  laser-based system transferred 3.6 terabytes in six minutes, which is  roughly equivalent to one million songs. : r/space

/2023.10.05/: Илон Маскийн удирддаг SpaceX компани сансрын уудам орон зайд өөр хоорондоо лазерын туяа ашиглан мэдээлэл, интернэт дамжуулах боломжтой хиймэл дагуулын шинэ хувилбараа хөөргөснөөр сансраас интернэт дамжуулах үйлчилгээнд нэгэн шинэ хуудас нээлээ.

Өнгөрсөн долоо хоногт Starlink компанийн X буюу хуучнаар Твиттер хаягаар энэ мэдээллийг баталгаажуулсан юм.

Тус компани 3 жилийн өмнө анхны интернэт холбооны хиймэл дагуулаа хөөргөж байхдаа л энэ салбарт цоо шинэ түүх бүтээж байсан бөгөөд энэ хугацаанд үйлчилгээгээ эрчимтэй өргөжин тэлсний цаад шалтгаан нь дэд бүтэц хөгжөөгүй газарт оршин суугчдын интернэт хэрэглэх хүсэл шаардлага болон олон удаа ашиглах боломжтой Falcon 9 пуужинд оршиж байна.

Мөн Starlink интернэт нь ямар чухал хэрэгцээтэй үйлчилгээ вэ гэдгээ Тонгад болсон газар хөдлөлт, Украйны дайны үеэр тодорхой харуулж чадсан ба энэ оны эхээр нэг сая үйлчлүүлэгчтэй болоод байсан Starlink нь энэ салбар дахь өрсөлдөөний улмаас үйлчилгээний чанараа улам сайжруулахыг зорин ажиллаж байгаа.

Pew! Pew! Pew! Space Station Laser to Beam HD Video to Earth | Space

Харин Mini V2 хиймэл дагуулын тухайд гэвэл Starlink хамгийн анх лазерын туяагаар интернэт дамжуулах боломжтой энэ төрлийн хиймэл дагуулуудыг 2021 онд хойд туйл орчмын тойрог замд байрлуулж, газрын станц байрлуулахад төвөгтэй Аляска мужид интернэт үйлчилгээ хүргэж эхэлжээ.

Газрын станц гэдэг нь сансрын тойрог замд яваа Starlink хиймэл дагуулуудыг хооронд нь холбохоос гадна интернэт орчны мэдээллүүдийг өөртөө хадгалж байдаг төв юм. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч хиймэл дагуултай холбогдлоо гэхэд хиймэл дагуул нь газрын станцтай холбогдож, эх дэлхийн интернэт сүлжээнд нэвтэрдэг гэсэн үг. Харин сүүлийн жилүүдэд энэ холболтыг хурдасгах буюу эх газраас хамаарах хамаарлыг багасгах арга замыг эрэлхийлсний үндсэн дээр одоо яригдаж буй лазерын туяаны хиймэл дагуулууд бүтээгдэх болсон юм.

Optical Intersatellite Links нэртэй сансрын лазерын туяаны ачаар хиймэл дагуулууд ойр тойрондоо байгаа бусад хиймэл дагуултайгаа өндөр хурдаар холбогдож, газрын станц руу дохио илгээн, хүлээж аваад, буцааж хэрэглэгч рүү дамжуулах процессыг багасгаснаар эцсийн хэрэглэгчид очих интернэтийн хурд нэмэгдэнэ.

Military agency praised for leading the way on laser communications -  SpaceNews

Starlink-ийн жиргээнээс үзвэл нэг хиймэл дагуулын бөөгнөрөл нь энэ төрлийн 8000 гаруй лазер туяаны төхөөрөмж ашиглах ба хэдэн мянган километрийн алсад байсан ч өндөр нарийвчлалаа алдалгүй холбогдох юм байна.

Энэ төрлийн холболтын дээд хурд нь 100 гигабит/секунд хүрсэн мэдээлэл байна.

Цаашид тус компани сансрын интернэт үйлчилгээгээ далайн болон агаарын тээврийн салбарт өргөн нэвтрүүлэх зорилготой байгаа аж. Хангалттай олон тооны хиймэл дагуулыг тойрог замд байрлуулсан учир эдгээр салбарын шаардлагыг хангаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ. Ийнхүү бизнесийн байгууллагууд руу үйлчилгээгээ тэлэхээс гадна одоо байгаа хэрэглэгчдээ ч халамжлах нь дамжиггүй юм.

Учир нь сансрын хиймэл дагуулд суурилсан интернэт үйлчилгээний салбарт Amazon компанийн Kuiper төсөл болон удахгүй үйлчилгээгээ бүрэн хэмжээгээр нээх OneWeb зэрэг үйлчилгээнүүд ширүүн өрсөлдөөн өрнүүлэх төлөвтэй байгаа.

Гэсэн ч Starlink компани өрсөлдөөнд хол тасархай тэргүүлж яваа нь тэдний сансрын интернэтийн хурд зарим улс орон дахь шилэн кабелийн өргөн зурвасын интернэтээс илүү хурдтай байгаагаас харагдана. Мөн тэд олон дахин ашиглах боломжтой пуужинтай тул сансарт хангалттай олон тооны хиймэл дагуулыг хүссэнээрээ гаргах боломжтой байгаа нь хэрэглэгчдийн тоо яаж ч нэмэгдсэн, интернэт найдвартай хурдтай байх боломжийг бүрдүүлж байгаа билээ.

Эх сурвалж: interestingengineering

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ оны арван сарын байдлаар нийслэлд гал түймрийн улмаас 18 хүн амиа алджээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ оны арван сарын байдлаар нийслэлд гал түймрийн улмаас 18 хүн амиа алджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.