Архангайд болсон хүчтэй шуурганы улмаас сургууль, спорт заалны дээвэр нуржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Архангайд болсон хүчтэй шуурганы улмаас сургууль, спорт заалны дээвэр нуржээ

/2023.08.15/: Архангай аймгийн Хашаат сумын Дэлийн-Өвөр гэдэг газар наймдугаар сарын 13-ны 22:55 цагийн орчим хүчтэй аадар бороо орж, 27 м/с хүчтэй шороон шуурга шуурсан байна.

Шуурганы улмаас ЕБС-ийн хичээлийн байр, спорт заалны дээвэр нурсан, дээврийн төмөр салхинд хийссэн, 2 гэр нурж дахин ашиглах боломжгүй болсон байна.

Тус шуурганы улмаас “Хархорин А,Б” 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 679-683 дугаар хүртэл (5 ш) тулгуур багана унаж Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн нийт 54 суманд цахилгаан тасраад байгаа юм.

Өчигдөр Төв аймгийн Алтанбулаг сумын “Өлийн хороо” гэдэг газар 15:00-15:30 цагийн орчим усархаг бороо орсны улмаас тус сумын баруун хойд талд байрлах далан сэтэрч 60 айл өрх усанд автсан байна.

Эх сурвалж: ОБЕГ

Малдаа явсан 23 настай эрэгтэй голд живж амиа алдсан байжээ
Малдаа явсан 23 настай эрэгтэй голд живж амиа алдсан байжээ
 
Эпштэйний файлууд: Ц.Элбэгдоржтой холбоотой имэйлүүд олдлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.