Малдаа явсан 23 настай эрэгтэй голд живж амиа алдсан байжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малдаа явсан 23 настай эрэгтэй голд живж амиа алдсан байжээ

/2023.08.15/: Булган аймгийн Бүрэгхангай сумын “Цуурайн-Үзүүр” гэдэг газар "Мориор мал хариулж явсан иргэн Ч “Туул” голын усанд живсэн байж болзошгүй. Өмсөж явсан хувцас нь голын эрэг дээр байсан ба унаж явсан морь нь гэртээ эзэнгүй ирсэн" гэх дуудлага наймдугаар сарын 12-ны өдөр Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Гал түймэр унтраах, аврах ангийн алба хаагчид иргэн Ч 23 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг наймдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн зохион байгуулж мөн өдрөө анх осолдсон “Цуурайн-Үзүүр” гэдэг газар, эргээс 3 метр зайтай, 4.5 метрийн гүнээс цогцсыг олж гарган сумын Цагдаагийн хэсгийн экологийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Монгол Улсын Морин хуурын чуулга Сиднейн дуурийн театрт тоглоно
Монгол Улсын Морин хуурын чуулга Сиднейн дуурийн театрт тоглоно
 
Эпштэйний файлууд: Ц.Элбэгдоржтой холбоотой имэйлүүд олдлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.