Ачааны автомашин онхолдож, 24 настай жолооч амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ачааны автомашин онхолдож, 24 настай жолооч амиа алджээ

/2023.07.24/: Ховд аймгийн Манхан суманд байх Ботгоны хавцал гэдэг газар автозамын зорчих хэсгийн хажуу тал руу ачааны автомашин онхолдож, автомашины бүхээгт хүн хавчуулагдсан тухай дуудлага бямба гарагын 12:05 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход тус аймгийн Булган сумаас Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан “Норд бенз” загварын зүтгүүр автозамын хажуу тал руу онхолдож, автомашины бүхээг дотор жолооч Э 24 настай, эрэгтэй хавчуулагдаж амиа алдсан байж.

Аврагчид 20 минут ажиллан цогцсыг гарган тус сум дахь Цагдаагийн хэсгийн мөрдөгч, цагдаагийн мөрдлөгчид хүлээлгэн өгсөн бөгөөд зорчигч иргэн И 25 настай, эрэгтэй, Э 19 настай, эрэгтэй, Э 17 настай, эмэгтэй нарыг эсэн мэнд гарган тус сумын Эрүүл мэндийн төвд тус тус хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Твиттерийн лого удахгүй өөрчлөгдөнө
Твиттерийн лого удахгүй өөрчлөгдөнө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.