Твиттерийн лого удахгүй өөрчлөгдөнө
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Твиттерийн лого удахгүй өөрчлөгдөнө

Twitter corporate headquarters building is seen in downtown San Francisco, California, on November 18, 2022.

/2023.07.24/: Элон Маск ням гарагт өөрийн албан ёсны цахим хуудаснаа Twitter логог "X" болгон өөрчилж, шувууны лого удахгүй алга болно гэж жиргэжээ.

Маск хэд хэдэн жиргээндээ: "Удахгүй бид твиттер брэндтэй, аажмаар бүх шувуудтай салах ёс гүйцэтгэх болно" гэжээ.

Тэрээр бас нэг жиргээндээ твиттерийн үндсэн өнгийг хар өнгө болгох талаар мөн дурссан байна.

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг Маск нэгэн цагт SpaceX, Tesla компаниудаар дамжуулан пуужин хөөргөж, цахилгаан машин үйлдвэрлэдгээрээ алдартай байсан бол одоо хувийн твиттер хуудсандаа хуйвалдааны онолын талаар ярилцаж, олон нийтийн дунд маргаан өрнүүлдэг нэгэн болжээ.

Тэрээр Твиттер дампуурлаа зарлах эрсдэлд орж болзошгүйг удаа дараа анхааруулж байсан юм. Энэ сард тэрээр сурталчилгааны орлого 50 хувиар буурч, өрийн дарамтаас үүдэн платформ нь ашиггүй ажилласан хэвээр байгааг олон нийтэд дэлгэсэн юм.

Эх сурвалж: CNN

Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
Өнөөдөр ХААНА, ЮУ болох вэ
 
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.