Үертэй байгаа аймаг, сумдын МЭДЭЭЛЭЛ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үертэй байгаа аймаг, сумдын МЭДЭЭЛЭЛ

/2023.7.10/ Наадмын өдрүүдэд борооших төлөвтэй байгаа тул цаашид усны түвшин нэмэгдэнэ. Ерөнхийдөө Монгол орны нийт нутгийн хэмжээнд бороо хур ихтэй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дараах газруудад үер усны аюултай байдалд байна. Үүнд:

Сэлэнгэ аймаг: Мандал, Баянгол, Ерөө сум, Бугант тосгон, Хөтөл, Хүдэр, Сүхбаатар, Шаамар, Дулаанхаан, Жавхлант, Зүүнбүрэн зэрэг 8 сум, 2 тосгонд үерийн нөхцөл байдалтай байна.

Энэ сумдад Онцгой байдлын байгууллага, Цагдаа, Сумын онцгой комисс, ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, гамшгаас хамгаалах сайн дурын бүлгүүд, ард иргэдийн тусламжтайгаар аж ахуйн нэгж байгууллага 3, 193 айл өрх, 968 иргэн, 176 гэр, 750 гаруй малыг үерийн уснаас нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Завхан аймаг: Их-Уул суманд бороо орсны улмаас үер бууж, 3 айл, өрх үерт автсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна.

Өнөөдөр Монгол Улсын Төрийн далбааны өдөр
Өнөөдөр Монгол Улсын Төрийн далбааны өдөр
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.