/2023.01.31/: АШУҮИС-ийн Төв Эмнэлгийн Нярайн скрининг оношилгооны төвийн нээлтэд АШУҮИС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар, НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси Комлан нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Тус оношилгооны төв нь төрсөн нярай бүрийг шинжилгээнд 100 хувь бүрэн хамруулах хүчин чадалтай ба 5-7 төрлийн эмгэгийг илрүүлэх зорилт тавин ажиллана.
Олон Улсын жишгийн дагуу нярайн скрининг шинжилгээнд төрсөн нярай бүрийг 100 хувь хамруулсан тохиолдолд жил тутамд 350-400 орчим хүүхдийг хөгжлийн бэрхшээлээс сэргийлж, монгол хүний удмын санг эрүүл авч үлдэх боломж бүрдэх аж.