/2022.8.8/ Өнгөрөгч долоо хоногт болсон үйл явдлуудын тоймыг хүргэж байна.
УЛСТӨР: БНХАУ-ын Гадаад хэргийн сайд ирэхэд боомтын
асуудлаа тавина
- БНХАУ -ын Гадаад хэргийн сайдын айлчлалаар Монголчууд боомтын асуудлаа бүрэн шийдвэрлүүлэх хүлээлттэй байгаа тухай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдэгдэв.
- Төв талбай дээр цэргийн дүрэмт хувцас өмсөж, жагсаал цуглаан хийж, иргэдийг “Тусгаар тогтнол” хөдөлгөөнд уриалан дуудах үйл ажиллагаа явуулж байсан зарим нэг иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг баривчиллаа. Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар баривчилсан гэдгийг баталж шалгаж байгаагаа илэрхийлсэн. Мөн яг үүнтэй зэрэгцэн систем судлаач гэгддэг Банзрагч гэгчийг баривчилсан юм.
- Стратегийн бүтээн байгуулалтын ажлыг санаатай зогсоосон улсад хохирол учруулсан хүмүүсийг шалгаж хохирлыг нэхэмжлэхээ Засгийн газар илэрхийллээ. Хуульзүй дотоод хэргийн сайдаар Х.Нямбаатраар ахлуулсан ажлын хэсэг байгууллаа.
- 2012 оноос эхэлсэн Өр бондын асуудлыг шалгах ажлын хэсэг Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулан байгууллаа.
ЭДИЙН ЗАСАГ: Компаниуд идэвхжиж эхэллээ
- АПУ хувьцаат компани ноогдол ашиг тараахаар боллоо. Компанийн зүгээс нэгж хувьцааг 45 төгрөгөөр үнэлэх бөгөөд ноогдол ашиг авах иргэдийн нэрсийг тодруулсны дараа ирэх оны хоёрдугаар сард тарааж эхлэх ажээ.
- Хаан банк татварын дараах ашиг нь 291 тэрбум төгрөг болж, амжилттай ажилласан гэдгээ зарлалаа.
- Компаниуд “Компанийн засаглалын үнэлгээний тайлан”-гаа тавих ажил үргэлжилсээр байна. Хөрөнгийн биржийн хуудаснаас энэ талаарх мэдээллийг авах боломжтой. Асуулга, тайлангийн нөхцөл байдал хэт тоймлосон, мэдээллүүд тодорхой бус харагдана.
СОШИАЛ ТРЭНД: Сошиалыг “буцалгасан” сэдвүүд
-
-
- Нара ба Түнхэл тосгон
- Цэргийн сургуулилт Ховд аймгийн иргэд дургүйцлээ илэрхийлсэн
- Говь-Алтай аймагт болох ганц бие залуусын уулзалт
- “Оюутолгойн хяналт” ТББ-ын Гүйцэтгэх захирал Д.Сүхгэрэлийн талаарх мэдээллүүд
-
Холбоотой мэдээ: LW№4: Намрын "халуун өдрүүд"