/2022.08.01/: Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын экосистемийг хог хаягдлын менежментээр дамжуулан хамгаалах төсөл хэрэгжиж байна
Уг төслийн хүрээнд 50 жуулчны баазын 25 нь Хог хаягдлын тогтвортой системийн сертификаттай болж, 1 хүнд ногдох хогны хэмжээ 30 хувь буурч, 50 жуулчны баазыг хог хаягдал ангилан ялгах хогийн саваар хангах аж.
Мөн Хатгал тосгоны постоор нэвтэрч байгаа автомашин бүр 5000 төгрөгөөр хогийн уутаа авч, аялах, амрах явцдаа хогоо савлах бөгөөд гарахдаа хогоо тушааж мөнгөө буцаан авах боломжтой.
Зориулалтын хогийн уут авч байгаа иргэдийн 50 хувь орчим нь буцаан хогоо тушааж, энэхүү санаачилгад идэвхтэй оролцож байна. Цаашид уг санаачилгыг илүү олонд хүнд хүргэж, аялж, зугаалахдаа байгаль орчиндоо цэвэр цэмцгэр аялахыг уриалж байна.
Эх сурвалж: БОАЖЯ