ХӨСҮТ-ийн тасгуудад их засвар хийлээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨСҮТ-ийн тасгуудад их засвар хийлээ

/2022.08.01/ Эмнэлгийн үзүүлж байгаа тусламж үйлчилгээг сайжруулах, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, тав тухтай орчин нөхцөлд хүргэх зорилгоор эмнэлгийн байгууллагын их засварын ажлууд хийгдэж байна.

Тус ажлын хүрээнд Баянзүрх дүүрэгт байрлах Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хүүхдийн уушгины нэг, хоёрдугаар тасаг болон Насанд хүрэгчдэд цочмог гепатитын тавдугаар тасгуудад их засвар, шинэчлэлийн ажлуудыг хийж, гүйцэтгэлээ. Багц их засварын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Уулс дөл ХХК, Пиөрли тауэр ХХК, Барилга менежмент ХХК-иуд тус тус гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.

Амьсгалын замын халдвар ихэссэн энэ үед эмнэлгийн ор, үйлчилгээ, хүчин чадлыг ийнхүү сайжруулан иргэдэд үйлчлэхэд бэлэн болж байна.

Эх сурвалж: Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар

Путин Украйнд хариу цохилт өгчээ
Путин Украйнд хариу цохилт өгчээ
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.