/2022.08.01/: Хан-Уул дүүрэг, Яармагийн автозамын явган хүний нүхэн гарцын зам барилгын ажлын хүрээнд Наадамчдын гудамжны авто замыг сэтэлж явган хүний нүхэн гарц байгуулах ажил үргэлжлэх болсон тул
• 2022 оны наймдугаар сарын 01-ээс 2022 оны наймдугаар сарын 11-ний хооронд зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнд
• 2022 оны наймдугаар сарын 11-ээс 2022 оны наймдугаар сарын 22-ны хооронд баруунаас зүүн тийш чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний зохион байгуулалтад тус тус өөрчлөлт оруулан явган хүний нүхэн гарц байгуулах ажил хийгдэх гэж байна.
Иймд иргэд жолооч та бүхэн энэ хугацаанд тэмдэг тэмдэглэгээний дагуу хөдөлгөөнд оролцоно уу.