Чингэлтэй дүүрэг цэцэрлэгт хамрагдалтыг 100 хувьд хүргэнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Чингэлтэй дүүрэг цэцэрлэгт хамрагдалтыг 100 хувьд хүргэнэ

May be an image of 6 people, people standing, suit and outdoors

/2022.07.28/: Чингэлтэй дүүрэг бусад дүүргээс харьцангуй бага буюу 150 гаруй мянган хүн амтай. Дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 13231 хүүхэдтэй.

Төрийн болоод төрийн бус өмчийн 54 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Цэцэрлэгүүдийн суурилагдсан хүчин чадал 8410 байна. Гэхдээ нэг хүүхдэд оногдох талбайн хэмжээ шинэчлэгдэхээр энэ хүчин чадал нэмэгдэх боломжтой юм.

Чингэлтэй дүүргийн хувьд цэцэрлэгт хамрагдалтыг харьцангуй сайн шийдсэн. 19 дүгээр хороо буюу зуслангийн бүсэд асуудал хүндэрч байсныг БШУ-ны сайд өнөөдөр газар дээр нь ажиллах үеэрээ шийдвэрлэлээ.

Тус бүсэд баригдаж байгаа 240 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилгын ажлыг эрчимжүүлж он дуусахаас өмнө ашиглалтад оруулахаар боллоо.

Эх сурвалж: БШУЯ

Их эзэн Чингис хааны эш хөргийг гардуулав
Их эзэн Чингис хааны эш хөргийг гардуулав
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.