/2022.7.28/ Япон улсад өчигдөр буюу лхагва гарагт 209,694 ковидын тохиолдол батлагджээ.
Ковидын халдварын тархалт ихсэж байгаа нь энэ удаад эдийн засагт ихээхэн сөрөг нөлөөтэй болох талаар мэргэжилтнүүд дүгнэж байна. Гэсэн хэдий ч Японы засгийн газар дахин хөл хорио тогтоох бодолгүй байна.
Японы эрүүл мэндийн систем халдварын өндөр тархалтыг даван гарахад тун хүнд байгаа талаар тус улсын Халдвар судлалын институтын захирал Такажи Ваката мэдээлжээ.
Эх сурвалж: Japan Times