СХД-ийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдалт өнөөдрийн тооцооллоор 92,3 хувьтай байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СХД-ийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдалт өнөөдрийн тооцооллоор 92,3 хувьтай байна

May be an image of outdoors, brick wall and text

/2022.07.28/: Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны 31788 хүүхэд амьдарч байна.

Өнгөрсөн хичээлийн жилд тэдний 25 мянга нь цэцэрлэгт хамрагдсан байна. Харин энэ зуны туршид зохион байгуулалт хийж ажиллан

  • Хувийн цэцэрлэгүүдэд нэмэлт элсэлт 1709
  • Түрээсийн цэцэрлэгт 420
  • Худалдан авах цэцэрлэгт 600
  • Цомцог гэр төслийн хүрээнд 600
  • Монгол гэр цэцэрлэгт 300
  • Бүлэг нэмэх байдлаар 40 хүүхдийг нэмж авахаар болсон байна.

May be an image of 3 people, people sitting and people standing

Ингэснээр одоогийн байдлаар нийт хүүхдийнхээ 92 хувийг цэцэрлэгт хамруулахаар тооцоолол хийгээд байна.

2441 хүүхэд цэцэрлэгийн гадна үлдэж байна. Энэ ондоо багтаан хамрагдалтыг 100 хувьд хүргэхээр зорьж ажиллаж байгаа юм.

Сонгинохайрхан дүүргийн тухайд ерөнхий сайдын 218 дугаар захирамжийн хүрээнд ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг хаалга тус бүрийн ард байгаа хүүхдийн тоог хороо тус бүрээр нь нарийвчлан гаргаж байна. Тус дүүргийн 7, 36, 41 дүгээр хороодод нэмэлт зохицуулалт хийхээр ажиллаж байна.

Эх сурвалж: БШУЯ

Баруун 8 аймагт 159 ширхэг хэвлэх төхөөрөмж олголоо
Баруун 8 аймагт 159 ширхэг хэвлэх төхөөрөмж олголоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.