Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллана

May be an image of 2 people and people standing

/2022.07.28/: Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Наранцогт 2022 оны долоодугаар сарын 25-ны өдөр Дэлхийн банкны тэнцвэртэй хөгжил, санхүү, засаглалын асуудал хариуцсан Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн захирал ноён Хассан Заманыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Дэд сайд Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, хөгжлийн бодлого, тэр дундаа Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн талаар, мөн түүнчлэн хөгжлийн төлөвлөлт болон төсвийн төлөвлөлтийг уялдуулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

May be an image of 9 people, people sitting, people standing and indoor

Ноён Заман Шинэ сэргэлтийн бодлого болон хөгжлийн бусад баримт бичиг, төсөл хөтөлбөрүүдийн талаар тодруулан, эдгээр бодлогын хэрэгжилтийг хангахад Дэлхийн банкны зүгээс Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт, инфляц, ажилгүйдэл зэрэг макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн талаар тус яамнаас тогтмол бэлтгэдэг мэдээллийг Дэлхийн банкнаас манай улсын эдийн засгийн нөхцөлд байдалд хийдэг дүн шинжилгээний тоо баримттай харьцуулж нэгтгэснээр мэдээллийг үнэн зөв байлгах, улмаар эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, цаашдын төлөв байдлыг оновчтой тодорхойлоход чухал түлхэц болно гэдэгт талууд санал нэгдэв.

May be an image of 14 people, people standing and suit

Уулзалтаар худалдааны бодлогын шинэчлэл хийх, нэгдсэн бодлого боловсруулах, хоёр талт болон бүс нутгийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах, нэгдэх эсэх асуудлаар нарийвчлан судалгаа, шинжилгээ хийхэд Дэлхийн банкнаас шаардлагатай дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа мэдэгдэв.

Эх сурвалж: ЭЗХЯ

Өнөөдрөөс НӨАТ-ын буцаан олголтыг олгож эхэллээ
Өнөөдрөөс НӨАТ-ын буцаан олголтыг олгож эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.