/2022.07.28/: “2022 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ” хэмээн Татварын Ерөнхий Газраас мэдээллээ.
Ийнхиүү нийт 1.13 сая иргэнд 61.4 сая төгрөгийг буцаан олгох юм байна.
Мөн шинээр нэвтрүүлсэн татварын буцаан олголтоороо бусад төрлийн татвараа төлөх үйлчилгээг 22,028 иргэн 260.6 сая төгрөгийн бусад татвар, төлбөр хураамжаа төлөх хүсэлт гаргажээ.
Эх сурвалж: ТЕГ