Вакцины бүрэн тунд хамрагдсан хүн ОМИКРОН ТУСВАЛ ямар шинж тэмдэг илрэх вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вакцины бүрэн тунд хамрагдсан хүн ОМИКРОН ТУСВАЛ ямар шинж тэмдэг илрэх вэ?

/2022.7.22/ Их Британид ковид-19-ийн тавдугаар давалгаа эхэлсэн болохыг зарласан. Мэргэжилтнүүд хүмүүсийг олноор нь цуглуулсан зуны фестивалиуд тархалтыг “супер” түргэсгэхийг анхааруулж байна.

Их Британийн хувьд зургаадугаар сарын эхээр Хатан хааны их ойг тэмдэглэхээр олноор цуглаж, мөн багагүй хугацааны амралт зугаалга хийжээ. Харин үүнээс сарын дараа ВА.5 болон ВА.4 гэх омикроны хувилбарууд эрчимтэй тархаж эхэлсэн юм.

Профессор Тим Спектор “Бид давалгааны оргил үед байна. Энэ нь өдөрт 250 мянган тохиолдол батлагдаж байгаагаар илэрнэ. Хүмүүс ковид үгүй болсон мэт сэтгэл амарч, маск ч зүүхээ больсон нь тархалт хурдацтай явагдахад нөлөөлж байна” гэжээ.

ВАКЦИНЫ БҮРЭН ТУНД ХАМРАГДСАН ХҮН ОМИКРОН ТУСАХАД
ИЛРЭХ ШИНЖ ТЭМДГҮҮД

Норвегийн судлаачид 111 хүнтэй ярилцлага хийж, дараах судалгааг гаргажээ. Тэдний өгүүлж буйгаар 89 хувь нь вакцины хоёр тунд хамрагдсан байсан бөгөөд бүүстер тунд нэг нь ч хамрагдаагүй байжээ.

Ингээд халдварын талаар өгүүлдэг Eurosurvilliance сэтгүүлд дараах 9 шинж тэмдгийн талаар бичжээ.

Үүнд, ханиалгах, найтаах, нус гоожих, халуурах, хоолой хатах, толгой өвдөх, үе мөчөөр янгинах, ядрах гэх зэрэг орж байна.

Судалгаагаар, ханиалгах, нус гоожих, ядрах нь хамгийн түгээмэл шинж тэмдэг ажээ. Мөн үүний дээр зарим тохиолдолд дотор муухайрах шинж илэрч байна.

ОМИКРОНЫ ЭРТ ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар ковид туссан байх магадлалтай эрт үеийн хоёр шинж тэмдэг нь ядрах болон толгой эргэж, дотор муухайрах ажээ.

Үүний дараагаас үе мөч янгинаж, толгой өвдөх шинж тэмдгүүд илэрнэ.

Эх сурвалж: Independent.com

Шри-Ланкийн цагдаа нар жагсаалыг хүч хэрэглэн тараалаа
Шри-Ланкийн цагдаа нар жагсаалыг хүч хэрэглэн тараалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.