Шри-Ланкийн цагдаа нар жагсаалыг хүч хэрэглэн тараалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шри-Ланкийн цагдаа нар жагсаалыг хүч хэрэглэн тараалаа

Army soldiers stand guard outside the Presidential Secretariat in Colombo after removing protesters, July 22, 2022.

/2022.07.22/: Шри-Ланкийн цагдаа, цэргийнхэн тус улсын шинэ Ерөнхийлөгчийн зарлигаар Баасан гарагт үүр цайхаас өмнө Коломбо дахь ерөнхийлөгчийн оффисын гадаа байрлаж байсан засгийн газрын эсрэг жагсагчдыг хүчээр тараажээ.

Цагдаа нар шинэ ерөнхийлөгчөө тангараг өргөснөөс хоёр хоногийн дараа Галле Фэйс дэх ерөнхийлөгчийн оффисын гадаа жагсагчдыг баривчилсан байна.

Цагдаагийн SSP хэвлэлийн төлөөлөгч Нихал Талдува есөн эрэгтэй баривчлагдсаныг баталсан бөгөөд тэдний шүүх хурал баасан гарагт болох аж.

Долоодугаар сарын 13-ны үүрээр эх орноосоо дүрвэсэн ерөнхийлөгч асан Готабая Ражапакса болон Ражапксагийн гол холбоотон Викрмесингхэ нарыг огцрохыг шаардсан жагсагчид хэдэн сарын турш Ерөнхийлөгчийн Тамгын газрын гадаа буудаллаад байна.

Army soldiers stand guard near a barricade following the eviction of protesters in Colombo, July 22, 2022.

Баасан гарагт Викрмесингхе Ражапаксагийн өөр нэг холбоотон болох Динеш Гунаварденаг Ерөнхий сайдын хувиар тангараг өргөв. Викрмесингхе, Гунавардена нар Коломбогийн элит хааны коллежид нэг ангийнхан байжээ.

Нийслэл дэх CNN-ийн баг өглөөний дайралтын дараа гудамжинд байдал тайван байгааг нотолсон ч жагсаалын гол газар болон эргэн тойронд цэрэг, цагдаа нар байрласан хэвээр байна.

Тус бүс рүү чиглэсэн бүх зам, эгнээг хамгаалалтын албаныхан хамгаалалтад авсан байна.
Зэвсэгт хүчнийхэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын үүдэнд хамгаалалт хийж, барилгыг бүрэн хяналтандаа авч байгаа бололтой. Тамгын газрын дээд талд өлгөгдсөн баннеруудыг мөн буулгасан байна.

Эх сурвалж: CNN

Хан-Уул дүүрэгт цэцэрлэгийн хүртээмж муу байна
Хан-Уул дүүрэгт цэцэрлэгийн хүртээмж муу байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.