Хувийн цэцэрлэгүүдэд сүлжээ, салбар цэцэрлэг байгуулахыг уриалж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хувийн цэцэрлэгүүдэд сүлжээ, салбар цэцэрлэг байгуулахыг уриалж байна

May be an image of child, indoor and text

/2022.07.22/: “Мандах нар” цэцэрлэг Баянзүрх дүүрэгт 2008 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа.

Тус цэцэрлэг 3 бүлэгт 50 хүүхдийг 280 мянган төгрөгийн төлбөртэйгээр хамруулдаг байжээ. Нэг хүүхдэд оногдох талбайн хэмжээг шинэчлэн тогтоосон, хувьсах зардлыг нэмэгдүүлж олгох болсонтой холбоотойгоор хамран сургах тойргийнхоо 20 хүүхдийг нэмэлтээр хүлээн авч энэ хичээлийн жилд 70 хүүхдийг сургах гэж байна.

Мандах нар цэцэрлэгт ажлын хэсгийн гишүүд ажиллах үеэр цэцэрлэгийн эрхлэгч өөр салбар байгуулах боломжтой тухайгаа дуулгаж байлаа. Хувийн цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа өргөтгөн, салбар, сүлжээ цэцэрлэг байгуулбал хувьсах зардал, хоолны мөнгө олгох, багш боловсон хүчнээр хангах боломжтой юм.

Эх сурвалж: БШУЯ

“Залуучууд солилцооны хөтөлбөр”-ийг цахимаар зохион байгуулж байна
“Залуучууд солилцооны хөтөлбөр”-ийг цахимаар зохион байгуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.