/2022.07.22/: Дорнод аймгийн Хэрлэн сумын “Гарден” хотхоны урд Хэрлэн голд 5 хүүхэд тоглож байснаас 2 хүүхэд живсэн дуудлага Онцгой байдлын газарт иржээ
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж, Хэрлэн голд эрэн хайх ажиллагааг зохион байгуулан тус сумын “Станцын далан” гэдэг газарт усны мандал дээр байсан З 16 настай, эрэгтэй хүүхдийн цогцсыг олж, тус багийн Ялалтын гүүр гэдэг газарт усны мандал дээр байсан Э /14 настай, эрэгтэйн цогцсыг 20:45 цагт олж гарган Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ