Их Британид үнийн өсөлт сүүлийн 40 жилд байгаагүй хэмжээнд хүрчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их Британид үнийн өсөлт сүүлийн 40 жилд байгаагүй хэмжээнд хүрчээ

/2022.7.20/ Их Британид бараа бүтээгдэхүүний үнэ өсч, инфляц 9% давсан нь сүүлийн 40 жилд байгаагүй хэмжээнд хүрчээ.

Үүнд хүнсний бараа бүтээгдэхүүн болон шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлсөн гэж Статистикийн хорооноос нь мэдээлснийг Independent.co дамжууллаа.

Шатахууны үнийн өсөлтийн улмаас хуучин автомашины үнэ огцом буурчээ. Харин энэ үзүүлэлт нь эргээд инфляцийн түвшин тийм ч их өсөхгүй байхад нөлөөлсөн байна.

Их Британийн төсвийн байгууллагынхны цалин үнийн өсөлтийн өмнө сөхрөхдөө тулж байгаа талаар ч Үйлдвэрчний эвлэлээс нь мэдээлжээ.

Засгийн газраас нь 37 тэрбум фунт стерлингийн тусламжийг өрхүүдэд үзүүлсний дотор эмзэг бүлгийн 8 сая өрхөд 1200 фунт стерлингийн тусламж үзүүлсэн байна. Мөн бага цалинтай хоёр сая гаруй хүнийг татвараас чөлөөлжээ.

Энэхүү үнийн өсөлтийн гол шалтгааныг удаан үргэлжилсэн ковид болон Украинд өрнөж буй дайнтай холбон тайлбарлаж байна.

Эх сурвалж: Independent

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад санал авлаа
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад санал авлаа
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.