Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад санал авлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад санал авлаа

May be an image of one or more people, people standing and indoor

/2022.07.20/: Монголын Хүүхдийн зөвлөлийн МАЙХАНТ чуулганы оролцогч 550 гаруй хүүхэд, өсвөр үеийнхэн болон 21 аймаг, нийслэл, 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтсийн дарга нар, хүүхдийн хөгжил, оролцоо хариуцсан мэргэжилтнүүдэд Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, санал авлаа.

May be an image of 6 people, people sitting, people standing and indoor

Оролцогчдын зүгээс хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог тодорхойлж, хүүхэд хамгааллын бодлого зохицуулалт, хамгааллын үйлчилгээг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах төрийн байгууллагуудын чиг үүргийг нарийвчлан зааж, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтны чиг үүрэг, хүүхэд хамгааллын үйлчилгээний хэлбэр, төсвийн асуудлыг тусгаж өгсөн нь чухал болохыг онцолсон юм.

May be an image of 12 people, people sitting, people standing and indoor

Түүнчлэн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүүхдийн өмнө хүлээх үүрэг, хариуцлага, багш, сурган хүмүүжүүлэгчийн хүүхдийн эрхийг хүндэтгэх, дээдлэх, боловсролын орчин дахь хүүхэд хамгааллын асуудлыг тодорхой тусгаж, хуулийн зохицуулалтыг сайжруулах хэрэгцээ шаардлага байгааг уламжилж, саналаа өглөө.

Эх сурвалж: ХНХЯ

ТАНИЛЦ: Өнөөдрөөс хаагдах автозамуудын байршил
ТАНИЛЦ: Өнөөдрөөс хаагдах автозамуудын байршил
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.