/2022.07.20/: Өнөөдрийн Загсийн газрын хуралдаанаас гаргасан бензин шатахууны үнийн өсөлттэй холбоотой мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.
Тэрээр, Намрын ургац хураалт болон ирэх жилийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгддэг 10 мянган тонн хүртэлх дизель түлшний үнийн асуудал дээр тодорхой хэмжээний зохицуулалт хийх асуудал хөндөгдлөө.
Хаврын тариалалтын үед дизель түлшний үнэ 3400 төгрөг орчим байсан. Мөн энэ онцгой цаг үед биднээс үл хамаарч дэлхийн зах зээл дээр бүхий л төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаа үед дотоодын зах зээл дээр энэхүү газрын тосны үнийн өсөлтийг тодорхой хугацаанд, тодорхой хэмжээнд бууруулах зорилготойгоор үнийн зохицуулалт хийхээр төлөвлөлөө.
Хэмжээний хувьд бол 500-600 төгрөгөөр хямд байлгахаар зохицуулалтыг хийхээр шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл энэ жилийн намрын ургац хураалт болон түүнийг цаашид хэрэглэх ирэх жилийн эхний хагас жилд дотоодын ургац хураалтаар нөөцөлсөн бүтээгдэхүүнүүд дээрээ намрын ургац хураалттай холбоотой шатахууны үнийн нөлөөлөл байхгүй байхаар зохицуулалт хийнэ.
Сүүлийн өдрүүдэд бид нараас шалтгаалахгүй зүйлүүд газрын тосны бүхий л нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийн үнэ дээр бид нараас шалтгаалах боломж байхгүй бөгөөд гадаад зах зээлийн ханшийг дагахаас өөр арга байхгүй.
Харин энэ дундаас хамгийн өргөн хэрэглэгддэг Аи-92 автобензин дээр ОХУ-ын Роснефт компанитай удтал хүнд хэлэлцээ хийсний үр дүнд тодорхой үр дүнд хүрсэн. Өмнө нь бид нар өмнөх хэлэлцээрийн дагуу 840 доллараар худалдаж авдаг байсан бол 830 доллараар он дуустал авахаар боллоо. Мөн дизель түлшний хувьд он дуустал 5 хувийн хямдралтай үнээр худалдан авахаар болсон.
Дизель түлшний хувьд Гаалийн албан татвар 5 хувьтай байгааг тэглэх арга хэмжээ авна.