/2022.07.20/: Сургуулийн өмнөх боловсрол эзэмшилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлж байна.
Цэцэрлэгийн хангамжийг сайжруулах чиглэлээр УИХ болон Засгийн газрын тогтоолууд гарч үүний хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол эзэмших 241000 хүүхэд Улаанбаатар хотод 141.000 хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдийн 106.000 хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой байна. Ийнхүү цэцэрлэгт хамрагдаж чадахгүй 34.000 хүүхэд цэцэрлэгийн гадна жил болгон үлддэг. Эдгээр хүүхдүүдийг сугалаагаар цэцэрлэгт хамруулах асуудал байсныг шийдвэрлэх ажлуудыг хийхийг БШУ-ны сайдад үүрэг болгосон. Бид энэхүү асуудлыг шийдвэрлэх арга замыг хайн ажиллаж байгаа.
Үндсэндээ энэхүү 34 мянган хүүхдийн 23 мянган хүүхэд нь 2 настай хүүхэд байна. Тэгэхээр бид нар 2-оос дээш насны хүүхдүүдийн 80-90 хувийг цэцэрлэгт хамруулж байна.
Бидний хийсэн гол шийдэл бол өнгөрсөн жилүүдэд цэцэрлэг сургууль эхлэхэд хамран сургах тойрог гэж зарладаг. Тэр тусмаа энэхүү хамран сургах тойргийг гаргахдаа цэцэрлэгийн насныханд тойргийг буруу төлөвлөдөг байсан алдааг бид нар олж харсан. Яагаад буруу төлөвлөдөг байсан гэхээр тухайн хамран сургах тойрогт байгаа зөвхөн төрийн өмчит цэцэрлэгийн багтаамж дээр үндэслэж цэцэрлэгийн элсэлтийг хийдэг байснаас сугалааны цэцэрлэг үүсдэг байсан. Үүнээс шалтгаалж авилга, хээл хахуулийн асуудлууд гэх мэтчилэн сөрөг нөхцөлүүд үүсч байсан.
Одоогийн байдлаар энэхүү 23 мянган хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг шийдвэрлэлээ.
Энэ жилээс авхуулан хамран сургах тойргийг төлөвлөхдөө тухайн хамран сургах тойрогт байгаа төрийн болон төрийн бус хувийн өмчит цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээнүүдийн хүчин чадлуудыг төлөвлөдөг болсноор хүүхэд тухайн амьдарч байгаа орчиндоо цэцэрлэгт хамрагдах боломжоор хангаж өгнө.
Хамгийн гол нь бүртгэлийн асуудал бөгөөд яг тухайн хаяг дээрээ амьдарч байна уу гэдгийг бид нар эцэслэж хянах ёстой.
УИХ-аас баталсан 100 тэрбум, НИТХ-аас баталсан 70 орчим тэрбум төгрөгөөр цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 80-90 орчим хувийг цэцэрлэгт хамруулахаар боллоо.
Хаяг дээрээ оршин суугаа эсэхийг И-Монголиа платформыг ашиглаж баталгаажуулах бөгөөд энэхүү систем дээр цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн захиалга хийгдэх ёстой. Тоон гарын үсэг хэрэгжиж эхэлсэн болохоор тоон гарын үсгээ мөн баталгаажуулах шаардлагатай