/2022.7.12/ Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх барилдлаа.
Ховд аймгийн Буянт сумын харъяат улсын харцага О.Хангай Сэлэнгэ аймгийн харъяат Б.Орхонбаяраар арав давж АВАРГА цолны болзол хангалаа.
Б.Орхонбаяр ес давж үзүүрлэснээр АРСЛАН цолны болзол хангалаа.
Оргихын Хангай 1990 онд төрсөн, Ховд аймгийн Буянт сумын харъяат. Энэ жил 32 настай.
Б.Орхонбаяр 1998 онд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, энэ жил 24 нас хүрч буй залуу юм. Тэрээр 95 кг жинтэй, 180 см өндөртэй.