НААДАМ2022: БӨХИЙН тойм
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НААДАМ2022: БӨХИЙН тойм

/2022.7.12/ Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх хүч бяраа сорьлоо.

Ховд аймгийн Буянт сумын харъяат улсын харцага О.Хангай Сэлэнгэ аймгийн харъяат Б.Орхонбаяраар арав давж АВАРГА цолны болзол хангалаа. Ийнхүү хоёр харцага хоёул цолоо ахиулсан юм.

Нийт 10 даваанд дараах шинэ цолтнууд төрсөн байна.

Та бүхэн үзүүр, түрүүний бөхийн барилдааны зургийг үзэхийг хүсвэл ЭНД ДАРНА уу.

МОНГОЛ УЛСЫН АВАРГА

Ховд аймгийн Баянт сумын харъяат улсын харцага О.Хангай

МОНГОЛ УЛСЫН АРСЛАН ЦОЛТОН

Б.Орхонбаяр арвын даваанд үзүүрлэснээр АРСЛАН цолны болзол хангалаа.

ЗААН ЦОЛТОН 3 ТӨРЛӨӨ

1. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат улсын начин Б.Серик

2. Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий

3. Завхан аймгийн Яруу сумын харьяат цэргийн арслан М.Лхагвагэрэл

ШИНЭЭР 4 ХАРЦАГА ТӨРЛӨӨ

1. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Цэдэнсодномын Бямба-Отгон,

2. Хэнтий аймгийн Батширээт сумын харъяат. “Хилчин” спорт хороо, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх Ганцогтын Бадрах,

3. Завхан аймгийн Алдархаан сумын харъяат, “Завхан” дэвжээний бөх Лхагваагийн Лха-Очир,

4. Архангай аймгийн Хайрхан сумын харъяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ.

НАЧИН ЦОЛТОН 14 ТӨРЛӨӨ

1.Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл,

2.Булган аймгийн Могод сумын харьяат, аймгийн заан Э.Энх-Амгалан,

3.Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, аймгийн заан Б.Түвшинтөгс,

4.Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн арслан Э.Сумъяабат,

5.Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан Б.Мижидсүрэн,

6.Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, аймгийн арслан Э.Нямаа,

7.Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Н.Хүрэлсүх,

8.Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн заан О.Түмэн,

9.Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Х.Оргилболд,

10.Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, аймгийн арслан О.Цэцэнцэнгэл,

11.Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн харцага Б.Сосорбарам,

12.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Ө.Батзул,

13.Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, аймгийн арслан Б.Лхагвадорж

14.Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, аймгийн заан Э.Батмагнай

Шинээр төрсөн ЗААН цолтнууд
Шинээр төрсөн ЗААН цолтнууд
 
Бодлогын хүү бууруулж эдийн засагт ЭЕРЭГ дохио өгөв
Бодлогын хүү бууруулж эдийн засагт ЭЕРЭГ дохио өгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.