/2022.7.12/ Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд барилдаж, Улсын ХАРЦАГА цолны болзол хангасан бөхчүүдэд цолын үнэмлэх, тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, гардууллаа.
Монгол Улсын ХАРЦАГА цолны болзол хангасан бөхчүүд
- Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Цэдэнсодномын Бямба-Отгон,
- Хэнтий аймгийн Батширээт сумын харъяат. “Хилчин” спорт хороо, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх Ганцогтын Бадрах,
- Завхан аймгийн Алдархаан сумын харъяат, “Завхан” дэвжээний бөх Лхагваагийн Лха-Очир,
- Архангай аймгийн Хайрхан сумын харъяат, “Бөх Билэгт” дэвжээний бөх Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ.