“Шинээр төрсөн“ Монгол Улсын НАЧИН цолтнууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шинээр төрсөн“ Монгол Улсын НАЧИН цолтнууд

/2022.7.12/ Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд барилдаж, Улсын начин цолны болзол хангасан бөхчүүдэд цолын үнэмлэх, тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, гардууллаа.

Энэ жилийн бөхийн барилдаанаас шинээр 14 бөх УЛСЫН НАЧИН болсныг танилцуулж байна.

1.Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл,

2.Булган аймгийн Могод сумын харьяат, аймгийн заан Э.Энх-Амгалан,

3.Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, аймгийн заан Б.Түвшинтөгс,

4.Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн арслан Э.Сумъяабат,

5.Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан Б.Мижидсүрэн,

6.Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, аймгийн арслан Э.Нямаа,

7.Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Н.Хүрэлсүх,

8.Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн заан О.Түмэн,

9.Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Х.Оргилболд,

10.Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, аймгийн арслан О.Цэцэнцэнгэл,

11.Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн харцага Б.Сосорбарам,

12.Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Ө.Батзул,

13.Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, аймгийн арслан Б.Лхагвадорж

14.Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, аймгийн заан Э.Батмагнай нарт Улсын начин цолын үнэмлэх, тэмдэгийг гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.