Удахгүй нэг хүн 0.07 газрыг нэг удаа эзэмшдэг хууль гаргана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Удахгүй нэг хүн 0.07 газрыг нэг удаа эзэмшдэг хууль гаргана

/2021.08.12/

Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэр:

Хөшгийн хөндийд хүчингүй болгох гэж байгаа газрын эзэмшигч иргэн, ААН-ийг дурдсан.

Газар эзэмших эрхийг нь хүчингүй болгох жагсаалтад 435 иргэн, аж ахуй нэгж нэмэгдсэн. Эдгээр иргэн, ААН-үүд Төв аймгийн газрын харилцааны газар наймдугаар сарын 15-наас өмнө ирж тайлбар саналаа өгөх хэрэгтэй байна.

Наймдугаар сарын 15-наас газар эзэмших эрхийг нь цуцална. Энэ хугацаанаас өмнө ирэхгүй бол гэрээгээ зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж ойлгох тул энэ хугацаанаас өмнө Төв аймагт ирж уулзах хэрэгтэй.

Нийт 3173 иргэн, ААН байгууллага сонсох үйл ажиллагаанд оролцох хэрэгтэй. Одоогоор үүний 25 орчим хувь нь уулзсан.

Нийслэл дүүрэг, аймагт байгаа газрын даамлууд авлига хүлээгээд байгаа юм шиг хандлага байна. Газрын харилцаа, геодез зураг зүйн газраас системээ автоматжуулчхаад байхад Улсын бүртгэлийн ерөнхий газрын И-дугаар өгдөг ажил чирэгдэл учруулж байна. Үүнийг автоматжуулах ёстой гэв.

Олон нийт газар ашиглалтын цахим системээ ашиглаж мэдэхгүй байна. Иргэд Egazar.gov.mn сайтаар нэвтрэн орж хаанаас ямар газар авч болохоо харж болно. Цаашид энэ цахим сайтын талаар иргэдэд түгээмээр байна.

Аваагүй байгаа газрыг хэнд олгох нь дүүргийн Засаг даргын мэдлийн асуудал. Тухайлбал олгогдоогүй байгаа газрыг дүүргийн газрын албаны мэргэжилтэн олгохгүй байвал та тэр ажилтныг шалгуулж болно.

Энэ системээс газрын байршлаа харсны дараа дүүргийн газрын албанд хүсэлт, өргөдлөө гаргаж, бичиг баримтаа бүрдүүлнэ.

Газрыг цахимаар олгох үйлчилгээг түр хаасан. 0.07 га газар эзэмших эрх хязгааргүй. Энэ байдлыг иргэд ашиглан олон газар аваад байна. Тухайлбал улсын хэмжээнд 28 газартай хүн байна. Иймээс өргөдлийг цахимаар биш дүүргийн газрын албаар олгоно.

Удахгүй нэг хүн 0.07 газрыг нэг удаа эзэмшдэг хууль гарч асуудал шийдэгдсэний дараа цахимд шилжүүлнэ.

“АЙМШИГТАЙ“ гүүрээр бид БУРУУ АЛХААД байжээ, иргэд ээ
“АЙМШИГТАЙ“ гүүрээр бид БУРУУ АЛХААД байжээ, иргэд ээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.