“АЙМШИГТАЙ“ гүүрээр бид БУРУУ АЛХААД байжээ, иргэд ээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“АЙМШИГТАЙ“ гүүрээр бид БУРУУ АЛХААД байжээ, иргэд ээ

"АЙМШИГТАЙ" гүүр буюу явган хүний замгүй гүүрээр автомашинд шүргүүлэх шахам алхсаар иргэд бид даруй хоёр жилийг үджээ.

Өнөөдрийг хүртэл явган хүний гүүр хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байсаар, иргэд зам хөндлөн гарах голио мэт аз туршин гүүрэн дээгүүр машинтай зэрэгцэн алхсаар л байна.

Гүүрний урд талд ойролцоогоор 50 мянган иргэн амьдардаг гэж үзвэл тэднийг "заавал машинд суу", эс бөгөөс "машинтай зэрэгцэж яваад үрэгдэх эсэхээ өөрөө шийд" гэх сонголтонд хаячихсан. Тэгээгүй сэн бол юу гэж "Гүүр нээгдлээ" гэж сүржигнэх билээ.

Гэтэл гүүрний нээлтийн зургийг харж суухад "Явган зорчигчид бид өнөөдрийг хүртэл буруу алхаж байжээ. Уг нь нээлтийн үеэр дарга нар хэрхэн алхахыг зааж өгсөн юм байна шүү дээ" гэх бодол төрлөө.

Gogo.mn сайтын гэрэл зургийн сурвалжлагчийн авсан дараах фотоноос үүнийг харж болно.

Зургийн тайлбар: Гүүрээр алхах ЗӨВ ХУВИЛБАР

Гэтэл бид дараах байдлаар буруу алхаад байж.

Зургийн тайлбар: Гүүрээр алхах БУРУУ ХУВИЛБАР
Зургийн тайлбар: Гүүрээр алхах БУРУУ ХУВИЛБАР

Нийт өртөг нь 42 сая америк доллараар бүтэх энэ гүүрийн бүтээн байгуулалт төлөвлөлт ёсоор энэ оны арванхоёрдугаар сард дуусах ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл явган хүний замыг хэн, хаана хийж байгаа нь тодорхойгүй хэвээр.

Он гарсаар соёлын өвтэй холбоотой гэмт хэрэг 7 бүртгэгджээ
Он гарсаар соёлын өвтэй холбоотой гэмт хэрэг 7 бүртгэгджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.