ТАНИЛЦ: Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд

Манай улсад хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй төрийн бус байгууллага байдаг. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй зарим байгууллагыг танилцуулж байна.

1. Хөөрхөн зүрх

“Хөөрхөн Зүрх” ТББ нь Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө 2012 оноос эхлэн ажиллаж буй төрийн бус, шашин болон нам, ашгийн бус байгууллага юм. Зорилго нь хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийг таслан зогсоох, бууруулах, урьдчилсан сэргийлэх үйл ажиллагаа, мэдлэг мэдээллийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, хүчирхийлэлд өртсөн хүүхэд, даван туулагчдад үйлчилгээ үзүүлэх юм.

2. Хүчирхийллийн эсрэг үндэсний төв

1995 онд байгуулагдсан. Монгол улсад анх удаа эмэгтэйчүүд, хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор байгуулагдан үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байгаа, ашгийн бус, аливаа нам, улс төрийн хүчнээс хараат бус, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. Тус төв нь шууд үйлчилгээ, бодлогын нөлөөллийг хослуулан
Үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг.

3. Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ

2007 онд төрийн бус 10 байгууллага хамтран сүлжээний хэлбэрээр нэгдэж ажиллахаар зохион байгуулагдсан. Хүүхэд хамгааллын тогтолцоог орон нутаг, үндэсний хэмжээнд хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой.

4. Лантуун дохио

“Лантуун дохио” төрийн бус байгууллага нь хүчирхийлэл, хүний наймаанаас урьдчилан сэргийлэх, холбогдох хууль тогтоомжийг олон нийтэд таниулах зорилготойгоор 2013 оноос эхлэн тууштай үйл ажиллагаагаа явуулж байна. “Лантуун дохио” нь олон талын нөлөөллийн ажлуудыг хийдэг нийгэмд үйлчилдэг байгууллага бөгөөд 2000 гаруй идэвхитэн, 500 сайн дурын ажилтан, 15 000 гаруй хандивлагч дэмжигчидтэй.

5. Гүүд Нейборс олон улсын төрийн бус байгууллага

Гүүд Нэйборс ОУТББ нь БНСУ-д анх 1991 онд байгуулагдсан хөгжлийн төлөөх хүмүүнлэгийн Олон Улсын Төрийн Бус Байгууллага юм. 2018 оны байдлаар, дэлхийн 38 орон дахь суурин төлөөлөгчийн газарт Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, БНСУ дахь 52 салбараар дамжуулан Хүүхэд хамгааллын хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

6. Бүх нийтийн боловсролын иргэний нийгмийн үндэсний эвсэл

Бүх нийтийн боловсролын иргэний нийгмийн үндэсний эвсэл 20 гишүүн ТББ, орон нутгийн 8 салбартайгаар үйл ажиллагаа
явуулдаг.

7. Хүүхдийн хөгжил оролцооны үндэсний сүлжээ

8. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийн эсрэг үндэсний сүлжээ

9. Хүйсийн тэгш эрхийн төв

Хүйсийн тэгш эрхийн төв нь хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болон бэлгийн мөлжлөгөд өртсөн охидтой тулж ажилладаг Төрийн бус байгууллага юм.

З.Төмөртөмөө: Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд анхаарал хандуулж байна
З.Төмөртөмөө: Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд анхаарал хандуулж байна
 
🔴ШУУД: Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн
🔴ШУУД: Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.