Баян-Өлгий аймаг: Халдварын тархалтыг намраас урьтаж хумих төлөвлөгөөтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баян-Өлгий аймаг: Халдварын тархалтыг намраас урьтаж хумих төлөвлөгөөтэй байна

/2021.08.11/

Сүүлийн өдрүүдэд Баян-өлгий аймагт ковид-19 халдварын тохиолдол эерэг гарах нь эрс ихэссэн билээ. Энэ тал дээр аймгийн захиргаанаас арга хэмжээ авахаар болсон байна.

Архивийн зураг ашиглав

Аймгийн Засаг дарга Д.Бауыржан:

- "Хурим найр, аялал зугаалгын үйл ажиллагаа ихэссэн тул Баян-Өлгий аймагт халдварын тохиолдол ихэссэн гэж үзэж байна. Халдварын тархалтыг хичээл эхлэхээс өмнө хумих төлөвлөгөөтэй байна.

Тиймээс наймдугаар сарын 15-наас эхлэн 25-ны хооронд 10 хоногийн хугацаатай хот болон бусад аймгаас зорчигч, аялагчид ирэх хөдөлгөөнийг зогсоох саналыг АОК-т танилцуулна.

Энэхүү хугацаанд аймгийн хэмжээнд амралтын газрыг хаах, үйлчилгээний төвүүдийг хаах, зөвхөн хүнсний дэлгүүр, ШТС, эмийн сан, эмнэлгийг ажиллуулах талаар санал гаргана.

Наймдугаар сарын 10-нд ХӨСҮТ-ийн захиргаатай тохиролцож 10 мянган пфайзер вакцин нийлүүлэхээр болсон байна. Энэ долоо хоногтоо багтааж вакцинаа татаж авна" гэв.

Аймгийн түвшинд дархлаажуулалтад хамрагдсан байдал:

  • Дархлаажуулалтын нэгдүгээр тунд нийт иргэдийн 86.6 хувь нь хамрагдсан бол
  • Хоёрдугаар тунд нийт иргэдийн 77.2 хувь нь хамрагдсан байна.

Зүүн дөрвөн замын уулзварыг дөрөв хоног бүхэлд нь хаана
Зүүн дөрвөн замын уулзварыг дөрөв хоног бүхэлд нь хаана
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.