Зүүн дөрвөн замын уулзварыг дөрөв хоног бүхэлд нь хаана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зүүн дөрвөн замын уулзварыг дөрөв хоног бүхэлд нь хаана

/2021.08.11/ Маргааш буюу наймдугаар сарын 12-ны өглөө 06:00 цагаас 16-ны өглөөний 06:00 цагийн хооронд Зүүн дөрвөн замын уулзварыг бүтэн хаахаар болсон тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Энэ хугацаанд замын хашлага солих, инженерийн байгууламжийн худгуудын өндрийн түвшнийг тохируулах, авто замын зорчих хэсгийг асфальт-бетоноор хучих болон зохион байгуулалтын хэвтээ тэмдэглэгээний ажлуудыг хийх юм байна.

Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөв.

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Хятадын шүүх Роберт Шелленбергийг цаазлах ялыг хэвээр үлдээжээ
Хятадын шүүх Роберт Шелленбергийг цаазлах ялыг хэвээр үлдээжээ
 
Аймаг, сумдын сонгуулийн хороог байгуулна
Аймаг, сумдын сонгуулийн хороог байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.