Төмөр замын дөрвөн том төсөл хэрэгжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төмөр замын дөрвөн том төсөл хэрэгжүүлнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН  АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА - Зам, тээврийн хөгжлийн яам

/2021.08.11/ Зам тээврийн сайд Л.Халтар ирэх онд төмөр замын дөрвөн том төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэлээ.

Үүнд, Зүүн баян өртөөнөөс Ханги мандал чиглэлийн төмөр зам багтаж байна. Уг боомтыг нээснээр уул уурхайн бүтээгдэхүүний экспортод ихээхэн түлхэц болох юм.


Хоёрдугаарт, Дорнод аймгийн Чойбалсан хотоос Хөөт Бичигт буюу зүүн босоо чиглэлийн 237 км төмөр замын ажил ирэх онд эхлэх гэж байгаа ажээ.

Гуравдугаарт, Арц сууриас Шивээ хүрэн чиглэлийн, баруун босоо чиглэлийн 1,280 км төмөр зам тавих юм.


Дөрөвдүгээрт, Богд хаан төмөр замын асуудал юм.

Мөн тэрбээр, "2019 онд эхэлсэн Зүүнбаян-Таван толгой чиглэлийн 416 км төмөр замын ажил дуусах шатандаа орж байна. Мөн Гашуун сухайт-Тавантолгойн төмөр замын ажил үргэлжилж байна. Ирэх оны долдугаар сард хилийн өртөөг байгуулан, Гашуунсухайт-ТТ төмөр замын хөдөлгөөнийг нээнэ" гэлээ.

БШУЯ: Энэ жил сурах бичгийг шинээр хэвлэхгүй
БШУЯ: Энэ жил сурах бичгийг шинээр хэвлэхгүй
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.