ХААДС 30 хүртэлх хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр таримлын үр борлуулж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХААДС 30 хүртэлх хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр таримлын үр борлуулж байна

Тариаланчдад дэмжлэг үзүүлж байна - ХХААХҮЯам

/2022.05.12/: ХХААХҮЯ-ны харьяа Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Хөтөл, Хархорин, Угтаал, Булган, Сэлэнгэ салбаруудад улаанбуудайн 10 сортын үрийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тариаланчдад нийлүүлж байгаа аж.

Хаврын тариалалтад зориулан 30 хүртлэх хувийн урьдчилгаатай, намрын ургац хураалтаас үлдэгдэл төлбөрийг төлөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулан дээрх 10 сортын үрийг авч болох юм байна.

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн салбаруудаар хөнгөлөлттэй нөхцөлөөр борлуулж байгаа үрийн мэдээллийг доорх зурагнаас харна уу.

Та албан хүсэлтийг Хөдөө аж ахуйг дэмжих сангийн төв байранд болон [email protected] и-мэйл хаягаар илгээх боломжтой.

Тайван цагт хэнийг цэргийн албанд татахаас ЧӨЛӨӨЛӨХ ВЭ?
Тайван цагт хэнийг цэргийн албанд татахаас ЧӨЛӨӨЛӨХ ВЭ?
 
Хяналт үнэлгээний үндэсний хороо ажиллах ЖУРМУУДАА батлуулав
Хяналт үнэлгээний үндэсний хороо ажиллах ЖУРМУУДАА батлуулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.