Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зайнаас оношилно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зайнаас оношилно

/2021.08.11/

Хөдөө орон нутагт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүддээ телемедицин үйлчилгээ буюу зайнаас эмчийн үзлэгт хамрагдах боломжийг бүрдүүлж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Leaders Advancing Democracy - LEAD Mongolia US20 хөтөлбөрийн “Ил тод байдлыг сайжруулах, авилгыг бууруулах” бодлогын багтай хамтран хэрэгжүүлж буй "Бидэнд Ойр"-хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Төслийн хүрээнд хөдөө орон нутаг алслагдсан сум дүүрэгт байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд Улаанбаатар дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төврүү eclinic.mn 👩‍💻👨‍💻 платформоор дамжуулан телемедицин буюу зайнаас эмчийн үзлэгт орох юм.

📌 Телемедицин үйлчилгээг нэвтрүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эмнэлэгт бус гэртээ, эмчилгээнд бус хайртай хүмүүстэйгээ их цагийг өнгөрөөх боломжтой болохоос гадна яаралтай эмчийн үзлэгийг цаг алдалгүй Монгол Улсын хаанаас ч авах боломж бүрдэнэ.

Энэ ажлын эхлэл болгож “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо”-ны Баян-Өлгий аймаг дахь салбарт нийт 11 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг телемедицин үйлчилгээнд амжилттай хамрууллаа.

Монголд шинээр нэвтэрч буй алсын зайны эрүүл мэндийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хүргэх төслийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID), ICT группын eClinic, iTheme, Аэро-Монголиа компаниуд дэмжин ажиллаж байна.

Эх сурвалж: ХНХЯ

АНУ-д ногооны үнэ буурсан ч жимсний үнэ өсчээ
АНУ-д ногооны үнэ буурсан ч жимсний үнэ өсчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.