АНУ-д ногооны үнэ буурсан ч жимсний үнэ өсчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-д ногооны үнэ буурсан ч жимсний үнэ өсчээ

Report: international organic fruits and vegetables markets till 2020 -  organic-market.info

/2021.08.11/: Ковид цар тахлын улмаас бүтээгдэхүүний үнэ буурч, эрэлт багассан нь Калифорни мужийн Монтерей бүс нутгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийт үнийн дүн 2020 онд 11%-иар буурсан.

Хөдөө аж ахуйн гол хүнс болох салат навч, брокколи зэрэг бүтээгдэхүүний нийт үнэ унаж хоёр оронтой тоо руу орсноор тус мужийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийт үнэ 3.9 тэрбум доллар болсон байна.

Энэ нь 2014 онд бүртгэгдсэн бүс нутгийн хамгийн дээд үнээс бараг 1 тэрбум доллараар буурсан нь сүүлийн 10 жилд гарсан хамгийн бага үзүүлэлт юм.

Харин гүзээлзгэний хувьд эсрэгээрээ "чухал" жил болсон бөгөөд тариалалтыг нэмэгдүүлж, үнээ нэмснээр үнийн өсөлтийг тэргүүлжээ.

Салат навч, байцаа болон брокколины үнэ 15-25%-иар буурсан ч хамгийн эрэлттэй хүнсний ногооны эхний дөрөвт багтсан байна.

Жилийн сүүлээр гарсан ойн түймрийн улмаас дарсны үйлдвэрлэл, усан үзмийн худалдааны борлуулалт огцом буурсан.

Монтерей бүсийн хөдөө аж ахуйн бүрэн эрхт төлөөлөгч Хенри Гонсалес "COVID-19 тахал болон 2020 оны ойн түймэр нь манай ургацын үйлдвэрлэлийг буурахад хүргэсэн" гэж хэлжээ.

Хүнсний ногооны ургацын үнэ өмнөх оны 3 тэрбум доллараас 2.5 тэрбум гаруй доллар болон буурсан бол жимс, самарны үнэ 2020 онд өмнөх оныхоос бага зэрэг өсч, 1.1 тэрбум гаруй доллар болсон байна.

Мексик, Канад, Тайвань улсууд нь өнгөрсөн онд Монтерейн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг экспортлодог гурван гол улс болсон байна.

Эх сурвалж: farmprogress.com

Монгол Улсын визийн журам шинэчлэгдлээ
Монгол Улсын визийн журам шинэчлэгдлээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.