/2022.5.9/ Ялалтын баярын энэ өдөр Польшид суух Оросын Элчин сайд Варшав дахь Зөвлөлтийн цэргүүдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлжээ.
Гэвч энэ үеэр Польшийн олон иргэн жагсаж, Элчин сайд Сергей Андреев рүү "Фашист" хэмээн орилж, Украин улсын далбааг намируулсан байна.
Үүгээр зогсохгүй түүн рүү хэн нэгэн нь улаан будаг цацаж орхижээ. Сергей Андреев энэ үеэр гэмтэж, бэртээгүй гэдгээ сүүлд мэдээлсэн юм.
Польшийн иргэд, Засгийн газар дайн эхэлсэн хоёрдугаар сарын 24-ний өдрөөс Украины талд байгаа гэдгээ илэрхийлсээр ирсэн. Мөн цэрэг зэвсэглэлээр тусалж, танкуудыг ч илгээсэн юм.
Эх сурвалж: https://www.dailymail.co.uk