/2022.5.10/ Нээлттэй нийгэм форум 2021 оныхоо тайланг олон нийтэд дэлгэжээ.
Тус тайланд дурьдсанаар, Нээлттэй нийгэм форум нь дараах гурван үндсэн чиглэлд үйл ажиллагаа явуулжээ. Үүнд:
- Ардчилсан сайн засаглал
- Эрхзүйн шинэтгэлийн бодлого
- Нийтийн баялгийн удирдлага, ил тод, хариуцлагатай байдал
Тухайлбал, шүүхийн тухай хуулийн үзэл баримтлалыг бататгах мэдээллийн сан (www.shuukh.forum.mn)-г үндэслэжээ. Шүүхийн шийдвэрийн тэтгэлэгт судалгааны хүрээнд 2021 онд нийт 13 судалгаа дөрвөн цувралаар хэвлэн шүүгч, хуульч болон эрдэмтэн судлаачдад хүргэсэн байна.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын Үзэл баримтлалыг тодорхойлоход төрийн оролцоо, баялгийн өмчлөл, татвар, санхүүгийн орчин, дэд бүтэц, орлогын хуваарилалт, байгаль орчин, нийгмийн сөрөг үр дагавраас сэргийлэх зэрэг санал бүхий зөвлөмж боловсруулан салбарын яаманд хүргүүлжээ.
Түүнчлэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, Хүний эрхийн газар, Венецийн комисс, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн зэрэг олон улсын мэргэжлийн байгууллагуудаас хуулийн шинэчлэлтэй холбоотой санал зөвлөмж авах ажлыг зохион байгуулж бодлого боловсруулагчдад техникийн туслалцаа үзүүлсэн байна.
Та бүхэн тайлангийн дэлгэрэнгүйтэй ЭНД ДАРЖ танилцана уу.